Онолын цаг уур

GEOG225 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь оюутныг агаар мандлын загварчлалын үндэс болох масс, энерги, хөдөлгөөн хадгалагдах физикийн хуулиудын цаг уурын шинжлэх ухаан дахь хэлбэрүүдийг тайлбарлах, хувиргаж томъёоны гаргалгаа хийх чадварт суралцуулах явдал юм.

Товч агуулга

Динамик буюу онолын цаг уур хичээлээр агаар мандалд үйлчлдэг үндсэн хүчнүүд; статик агаар мандлын бүтэц; масс, термодинамикийн энерги, хөдөлгөөний хадгалагдах хуулиудын цаг уур дахь хэлбэрүүд, тэдгээрийг хувиргахад ашиглагдах хуваарийн анализ ба дифференциал анализын тухай; координатын системүүд; циркуляци ба хуйлрал; агаар мандлын хэлбэлзлүүд; орчил урсгал ба тоон загварчлалын үндсийг судална.