Антенн ба радио долгион тархалт

ECEN431 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Антенны тулгуур онол, утсан болон аператур төрлийн антенн ба радиодолгионы тархалтын механизмууд хийгээд тэдгээрийн загварчлал хэрэглээний талаар суурь мэдлэг олгоно.

Товч агуулга

Цахилгаан соронзон онолын тойм. Цахилгаан соронзон цацаргалт ба Герцийн диполь. Антенны характеристик. Чиглүүлэлт ба өсгөлт. Туйлшрал ба зурвас. Хүлээн авагч антенн. Цацаргалтын ба хүлээн авах хэвийн адилтгал. Ашигтай талбай. Утасгүй холбооны систем ба Эрисын дамжууллын томъёо. Богино ба хагас долгионы диполь. Монополь. Жижиг гогцоо антенн. Нүхэн антенн. Соронзон гүйдэл ба түүний орон. Зарим теорем ба зарчмууд. Хавтгай гүйдлийн түгэлт. Дамжуулагч хаалтын нүх. Завсар антенн. Бүрээ ба ойлгогч антенн. Антенны багц. Шугаман багц ба хэвийн үржвэр. Хос элементтэй багц. Нэгэн төрлийн багц. Нэгэн төрлийн биш өдөөлттэй багц антенн. Зарим тусгай антеннууд. Антенны хэмжилт. Газрын гадаргуу дээр долгион тархах. Тропосферийн тархалт. Ионосферийн тархалт. Хөдөлгөөнт радио системийн долгион тархалтын загвар. Тархалтын статистик загварчлал