Хиймэл дагуулын тэжээлийн систем

SSSS709 / Магистр

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ямарваа нэг электроникийн систем бүр өөрийн гэсэн тэжээлийн хэсэгтэй байдаг. Энэтэй мөн адил сансрын хөлөгч бас нэлээд нарийн тэжээлийн байгууламжтай. Сансарт гарсан хиймэл дагуул олон жил ажиллах нөхцөлд бүтээгдсэн нарны зайгаар тэжээгддэг. Нарнаас авсан энергиэ баттерейд хадгална. Баттерейнээс системээ тэжээх гээд хувиргалтууд их бөгөөд өндөр ашигт үйлийн коэффициенттой байх шаардлагатай байдаг. Ингэж өндөр АҮК-тай байхын тулд түлхүүрэн горимт тэжээлийн системийг хийнэ. Энэ түлхүүрэн горимт тэжээл, энергийн алдагдалгүй АҮК өндөртэй тэжээлийн системийн загвар хийж сурах нь энэ хичээлийн гол зорилго ач холбогдол оршино.

Товч агуулга

Энэ хичээл нь тэжээлийн системийн үндсэн ойлголтууд болох цахилгаан энергийн эх үүсгэвэр, хадгалалт, хувиргалтууд, нөхцөлжүүлэлт зэргийг сансрын хөлгийн тэжээлийн систем дээр жишээ авч тайлбарлах болно. Даалгавар болон маш бага энергитэй сансрын хөлөг Олон Улсын Сансрын Станцаас хөөрөөд маш удаан хугацаанд ажиллах хэдхэн kWh энергиэр томоохон хэмжээний хэдэн зуун килограмм, хэдэн тонн жинтэй сансрын хөлгийн тэжээх хэрэг гардаг. Иймээс хамгийн үр ашигтай сайн тэжээлийн үүсгүүрийн дизайн, архитектур зохион бүтээх нь тэжээлийн системийн инженерчлэлийн гол парадигм юм.