Физик газарзүйн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал

GEOG702 / Доктор

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Байгалийн Газарзүйн судалгаа, шинжилгээ, үнэлгээний арга зүй” хичээлийн зорилго нь Дэлхийн Байгалийн Газарзүйн ШУ-ны шинэ дэвшилтэт судалгааны орчин үеийн арга, техникүүдээс суралцаж, тэдгээрийг Монголын жишээн дээр судлах ахисан түвшиний ойлголт, ухагдахууны талаарх мэдлэгийг бүрэн эзэмшиж, судалгааны нарийвчилсан чиглэлүүдийн арга зүйгээс гүнзгийрэн суралцахад оршино. “Байгалийн Газарзүйн судалгаа, шинжилгээ, үнэлгээний арга зүй” хичээлээр олсон мэдлэг нь Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг Байгалийн Газарзүйн бусад дэд салбаруудын тодорхой чиглэлүүдээр бие даан судалгаа хийх чадвар бүхий хээрийн судалгааны болон лабораторийн задлан шинжилгээний орчин үеийн аргуудыг бүрэн эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

“Байгалийн Газарзүйн судалгаа, шинжилгээ, үнэлгээний арга зүй” хичээлийн агуулга нь Байгалийн Газарзүйн судалгааны хээрийн ажиглалт, хэмжилт, таамаглалын орчин үеийн арга, аргачлалууд, лабораторийн задлан шинжилгээний арга, аргачлалууд, судалгааны үр дүнгийн боловсруулалт болон дүн шинжилгээ хийх орчин үеийн арга, техникүүд болон судалгааны загварчлал, тооцоолол, зураглалын орчин үеийн арга, аргачлалууд зэргээс бүрдэнэ.