Эдийн засгийн сэтгэлгээний түүх

ECON204 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эдийн засгийн сэтгэлгээний хөгжлийг эдийн засагчдын үзэл бодол, эдийн засгийн онол, эдийн засгийн сэтгэлгээний түүхийн түүх байдлаар судалж, онолын логик сэтгэлгээ, шалтгаант холбоог тайлбарлах чадварыг олж авах явдал юм.

Товч агуулга

Эдийн засгийн сэтгэлгээний түүхийн үечлэлийн дагуу гүнзгийрүүлэн судлахдаа Сонгодог сургуулиас эхэлж, А.Смит, Д.Рикардо, Ж.С.Милл, Ж.Б.Сей болон бусад эдийн засагчдын үзэл бодол, онолыг шинжилнэ. Үргэлжлүүлэн К.Маркс, Австри ба Германы түүхийн сургуулийн үзэл бодол, Маржиналист хувьсгал, түүнийг залгамжлагч – А.Маршалл, Л.Вальрас, Шинэ сонгодог экономиксийг авч үзнэ. XX зууны эхэн үеийн эдийн засгийн сэтгэлгээнд У.Викселл, В.Шумпетер, И.Фишер болон бусад эдийн засагчид нөлөөтэй байсныг тайлбарлана. Кейнсийн онолоос хөрөнгө оруулалт, зээлийн хүү, мөнгөний эрэлтийн онолыг авч үзнэ. Дэлхийн II дайнаас хойшхи үеийн кейнсийн ба сонгодог онолуудыг IS/LM шинжилгээнд тулгуулан тайлбарлахаас гадна М.Фридман, А.Лукас, нео Вальрас, Вальрасын бус эдийн засагчид, пост кейнсийн эдийн засгийн сэтгэлгээ, орчин үеийн шинэ сонгодог макроэкономиксийн онолуудыг авч үзнэ. 1990-ээд оноос хойшхи үеийн глобал асуудлыг оролцуулан онол, бодлого, нөхцөл байдлыг шинжилнэ.