Зочид буудлын үйлчилгээний технологи

SMHO302 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Зочид буудлын үйлчилгээг хэрэглэгчид жигд, чанартай хүргэх, үйлчилгээний ажилчдыг сургахтай холбогдсон нарийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Зочид буудлын үйлчилгээний технологийн онцлог, өрөөний захиалга, зочин угтах, бүртгэх, мэдээллээр хангах, төлбөр тооцоо хийх, зочны өрөө, нийтийн талбай, танхимын цэвэрлэгээ, зочид буудлын гадна талбайн тохижилт, арчилгаа, угаалга, индүүдлэгийн технологи, зочид буудлын өглөөний хоолны үйлчилгээ, өрөөний үйлчилгээ зэрэг зочны үйлчилгээний мөчлөгт үзүүлэх үйлчилгээг жигд, чанартай хүргэхтэй холбогдсон технологи, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйтэй холбогдсон өргөн хүрээг хамарна.