Өрнө дахины уран зохиол

LITE222 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Өрнө дахины сонгодог уран зохиолын түүхэн хөгжил хувьслыг оюутнуудад нийгэм түүхийн бодит хөрс суурин дээрээс нь зөв ухааруулах. Улмаар өрнө дахины сонгодог уран зохиолыг судалсанаар уран зохиолыг үзэх ерөнхий үзэл баримтлал төлөвшиж, аливаа зүйлийг олон талын харилцаа холбоонд нь уян хатан зөв ойлгож сурах. Өөрийн үзэл баримтлалтай байж нийгэмд биеэ зөв авч яван, цаашид сурах, ажиллах хүсэл сонирхол, чадвартай болох.

Товч агуулга

Өрнө дахины сонгодог уран зохиолын хөгжлийн ерөнхий зүй тогтолыг судлаачдын судалгаа шинжилгээн дээр тулгуурлан үечлэх. Энэ үечлэл дээрээ тулгуурлан эртний үеэс нь эдүүгээ үе хүртлэх гол зохиолчдын намтар, уран бүтээлийг задлан, хооронд нь харьцуулан үзэх. Өрнө дахины сонгодог уран зохиолын гол зохиолчид, тэдний гол бүтээлүүдийн хүн төрөлхтний оюун санааны ертөнцөд оруулсан хувь нэмрийг үзэх.