Ерөнхий уур амьсгал судлал

GEOG226 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгалийн ба хүний хүчин зүйлийн улмаас эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдсээр байгаа өнөө үед уур амьсгалын өөрчлөлтийн цаад шалтгааныг онолын үүднээс ойлгож, уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх болон түүнд дасан зохицох бодлогуудыг ойлгон дэмжих чадварыг оюутанд олгох нь уг хичээлийн зорилго юм.

Товч агуулга

Уг хичээлээр уур амьсгал түүний системийн бүрдүүлэгч хүчин зүйлс; тэдгээрийн хоорондын уялдаа холбоо; уур амьсгалын ангилал хийх зарчим; уур амьсгалыг судлахад хэрэглэх аргазүй; уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлт; түүнд хүний үзүүлэх нөлөө; уур амьсгалын ирээдүйн хандлага зэргийг онол практикийн хичээлээр үзэж судална.