Сэтгүүлчийн ёс зүй

JOUR202 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь оюутнуудад сэтгүүл зүйн ёс зүйн асуудлуудыг олон талаас нь таниулж мэдүүлэх; сэтгүүлчийн хувьд ёс зүйт шийдвэр гаргаж сургах, ингэхдээ мэргэжлийн ёс зүйн философийн онолууд, ёс зүйн зарчмуудыг ашиглах, хамт олонтойгоо харилцах чадварт сургах; сэтгүүлч мэргэжлийн ёс зүйн утга учир, үнэ цэнийг ойлгуулж, улмаар мэргэжлийн ёс зүйгээ хэлбэрэлтгүй дагаж мөрдөх дадал хандлагад сургах зорилготой.

Товч агуулга

Сэтгүүл зүйн ёс зүйг өөрийн зохицуулалтын хувь хүн, байгууллага, салбарын түвшинд хэрхэн зохицуулж буйг авч үзэх, сэтгүүл зүйн ёс зүйн үндсэн зургаан зарчмыг танилцуулах, сэтгүүл зүйн ёс зүйтэй холбоотой ёс зүйн философийн онолуудыг үзэх, сэтгүүлч-эх сурвалж, удирдлага, хамт олон, олон нийттэй харилцахад тулгардаг ёс зүйн практик асуудлуудтай танилцах