Ахисан түвшний япон хэл

JAPN709 / Доктор

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээлээр дунд түвшиний япон хэлний мэдлэг чадвартай суралцагчийн япон хэлний чадварыг ахисан түвшинд хүргэхэд чиглүүлэх зорилготой. Тухайлбал, япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2, N1 түвшиний агуулгад дүйх ханз, үгийн сан, хэлзүйн дүрэм зэрэг хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ хэлэхүйн дөрвөн чадварыг хөгжүүлэх, тэр дундаа уншиж ойлгох чадварыг сайжруулах ач холбогдолтой. Багш, судлаач болохыг зорьж буй суралцагчийн япон хэлний мэдлэг чадварыг богино хугацаанд дээшлүүлэхэд анхаарал хандуулна.

Товч агуулга

Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2, N1 түвшиний агуулгын ханз, үгийн сан, хэлзүйн дүрмийн мэдлэг болон хэлэхүйн дөрвөн чадвар болох ярих, сонсох, унших, бичих чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн дасгалуудыг ажиллуулснаар суралцагчийн дээрх мэдлэг чадварыг гүнзгийрүүлэхийг зорино. Ялангуяа ахисан түвшинд төрөл бүрийн эх уншиж ойлгох чадварыг дээшлүүлнэ.