Биологийн олон янз байдал ба экосистем

NARM602 / Магистр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагсдад экосистемийн үйлчилгээний тухай цогц мэдлэг олгох, түүнийг байгаль орчны бодлого боловсруулах, шийдвэр гаргахад хэрхэн ашиглахтай холбогдосон дадлага, чадвар эзэмшүүлэх нь энэ хичээлийн үндсэн зорилго юм.

Товч агуулга

Экосистемийн үйлчилгээний талаарх үндсэн ойлголт, үзэл баримтлал. Экосистемийн үйлчилгээ ба хүний сайн сайхан аж байдал. Экосистем, экологийн процессууд, экосистемийн шинж чанар, экосистемийн үндсэн үзэл санааг байгалийн нөөцийн менежментийн бодлогод тусгах нь. Экосистемийн мянганы үнэлгээ. Экосистемийн үйлчилгээг “Байгалийн капитал”, хүний ашиг тусын ба өөрийн үнэ цэн, ашиглагдах ба үл ашиглагдах шинж чанарын үүднээс тайлбарлах нь. Экосистемийн үр ашиг, экосистемийн завсрын үйлчилгээ, экосистемийн эцсийн үйлчилгээний тухай. Экосистемийн үйлчилгээний үнэ цэн. Экосистемийн үйлчилгээний төлбөр, түүнийг хэрхэн тооцох боломжууд. Ногоон эдийн засаг. Экосистемийн үйлчилгээний хүнд өгч буй бодит ба боломжит үр ашиг. Биологийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээний хоорондын харилцан хамаарал. Хөрсний экосистемийн үйлчилгээ, бэлчээр, ургамалжилтыг нөхцөлдүүлэхэд түүний үүрэг. Ус, агаар экосистемийн үйлчилгээ болох нь. Фотосинтезийн үйл явцаар дамжуулан авч буй экосистемийн үйлчилгээ. Байгалийн хэлбэлзлэлт үзэгдлүүд ба экосистемийн үйлчилгээ. Экосистемийн үйлчилгээг хэмжих, хянах асуудлууд. Уул уурхайн үйл ажиллагаа ба экосистемийн үйлчилгээ. Уул уурханй үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд үзүүлэх аэродинамик, гидродинамик, геомеханик, биоморфологийн болон антропоген үр дагаврууд.