Органик биш бодисын синтез

CHEM403 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 4 цаг - 12 хоног

Бие даалт: -

Зорилго

Химийн шинжлэх ухааны олон салбарын уулзвар, зангилаа болохуйц цаашид судалгаа хийх арга зүйн үндэс болох талаас нь органик биш нэгдлүүдийг синтезийн аргаар гаргаж цэвэрлэх, туршилт, судалгааны арга барилыг эзэмшүүлэх.

Товч агуулга

Органик биш нэгдлийн синтезийн уламжлалт болон орчин үеийн арга текникийг судлан шинэ нэгдэл гарган авах арга барил эзэмшинэ. Эдгээр арга (золь-гелийн арга, хуурай ба нойтон арга, нунтаглалтын арга)-ыг эзэмшсэнээр аморф материалаас дан ганц цэвэр талст нэгдэл гарган авах, нимгэн үет, сүвэрхэг болон наноматериал гарган авах арга чадвартай болно.