Аялал жуулчлалын статистик, мэдээллийн технологи

SMTO802 / Доктор

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ирээдүйн аялагчдыг мэдээллийн технологиос салган авч үзэх боломжгүй тул аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэдээллийн дэд бүтцийн хоцрогдлыг арилгах хэрэгцээ шаардлага байсаар байна. аялал жуулчлалын байгууллага мэдээлэл, техник, технологийн тодорхой мэдлэг чадвартай байхын зэрэгцээ аялал жуулчлалын үйлчилгээний мэдээллийг түгээх, зохион байгуулах, тохиромжтой технологи хэрэглэх, бий болгох, түгээх, үнэлэх зэргээр цахим технологийн шинэ сорилтуудын даван туулах чадвар бүхий суралцагчдыг бэлтгэхэд ач холбогдол оршино. Академик компетенц: Шинэ зууны боловсролын заавал эзэмших, тэдний хувь хүний болоод нийгмийн үйлчилгээний хэрэгцээгээ хангаж чадахуйц мэдээллийн технологийн мэдлэг, чадвар хандлагыг үйлчилгээний бизнест хэрхэн тусгагдсаныг судлах, үр дүнг хэлэлцүүлэх, технологийн харилцааны хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн дүн шинжилгээ хийх, судалгааны хөгжлийн оновчтой хандлагыг тодорхойлох Судалгааны компетенц: • Судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгох Ерөнхий компетенц: • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар • Системтэйгээр төлөвлөх. (мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралдтай зүйлийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг ойлгож, ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг шалгах, харьцуулан сонгох) • Хувь хүний ур чадвар ба дадал. (шинийг санаачлах эрмэлзлэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх) • Багаар ажиллах (баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх) • Харилцааны болон яриа, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлийн чадвар

Товч агуулга

Тус хичээлийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнесийн үйл ажиллагааны мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэхэд мэдээллийн технологи, программ хангамж, хэрэгсэлийн бүтээлч хэрэглээ, мэдээллийн ёс зүй, эрх зүй, соёлын хэм хэмжээг хөгжүүлэх арга замын талаар судлах болно.