Аялал жуулчлалын даяаршил

SMTO602 / Магистр

Багц цаг: 2

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Даяарчлалын тухай ойлголт, нэгдмэл үндэстэн, улс, нэгдсэн улсын талаарх ойлголт, даяарчлалыг бий болгож буй хүчин зүйлүүд, орон зайн тархалт, эдийн засгийн эрчимжилт, дэлхийн улс төр, эдийн засаг, санхүү, аялал жуулчлал, тээвэр, орон байр, технологийн салбар дахь интеграцчилал ба даяарчлал сэдвийн хүрээнд хэвлэгдсэн шинжлэх ухааны бүтээлүүдийг цогц шинжилгээ хийн нэгтгэн дүгнэх, нийтлэг чиг хандлагыг тодорхойлж чаддаг байх, дэлхийн нийтэд тогтсон даярчлалын тулгуур мэдлэгийг эзэмшиж түүнийгээ аялал жуулчлалын судлагдахуунтай уялдуулж чаддаг байх Судалгааны компетенц: Өгөгдсөн сэдвийн хүрээнд философийн ялгаатай байр суурьнаас хандсан анхдагч болон хоёрдогч эх сурвалжид тулгуурлан чанарын болон тоон судалгааны аргаар судалгаа хийх сэдэв сонгох, төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг бүтээлч, шүүмжит байр суурьнаас тайлбарлаж, үр дүнг нэгтгэж чаддаг байх. Ерөнхий компетенц: Энэхүү хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа бодитой ашиглах, зүй тогтлыг илрүүлэх, асуудалд тохирсон гарцыг санал болгон дэвшүүлдэг байх

Товч агуулга

Монголоор :(Энэ хичээлийн хүрээнд бүс нутгийн интеграци, даяарчлалын үйл явцыг аялал жуулчлалын судлагдхуунтай уялдуулан судлана. Хичээлийн эхний хэсэгт улс, нэгдмэл улс, нэгдсэн улс, холбооны улс, хам холбооны тухай ойлголт, хил хязгаар, бүс нутаг, дэлхийн улс төрийн дүр төрх бүрэлдсэн үе шатуудыг судална. Хичээлийн хоёр дахь хэсэгт олон улсын эдийн засаг гадаад харилцааны үндсэн хэлбэрүүд олон улсын худалдаа, эдийн засгийн эрчимжилт, дэлхийн улс төр, эдийн засаг, санхүү, аялал жуулчлал, тээвэр, орон байр, технологийн салбар дахь интеграцчилал ба даяарчлалын тухай судална.)