Санхүүгийн менежмент
FINN212 / Бакалавр
Багц цаг: 3
Санхүү, эдийн засгийн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: 5 цаг - 16 хоног
Зорилго
Санхүүгийн Менежмент нь Санхүүгийн салбарыг сонгосон оюутан, судлаачид, сонирхсон хүмүүст суурь мэдлэг өгөх цагаан толгой болдог. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллүүдийг судалгаа шинжилгээнд яаж ашиглах, санхүүгийн зах зээл дээр ямар үйл ажиллагаа явагддаг, үнэт цаасны үнэлгээг хэрхэн тодорхойлох зэргийг тайлбарлахаас гадна компани, аж ахуйн нэгжүүдийн үнэлгээг хэрхэн тооцож гаргах талаар оюутнуудад ойлголт, мэдлэг олгоно.
Товч агуулга
Хичээлийн бүтцэд нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн тайлан, үнэт цаасны зах зээл, хүүний хэмжээ, татвар, рискийн шинжилгээ, мөнгөний цаг хугацаанаас хамаарах үнэ цэнэ, үнэт цаасны үнэлгээ зэрэг үндсэн суурь концепциудыг эхний хэсэгт үзнэ. Дараагийн хэсэгт санхүүгийн менежер компанийн үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд ажлын капиталын удирдлагаа сайжруулах, капиталын төсөвлөлтөө бие даан хийх, капиталын оновчтой бүтцээ сонгох чадвар олгоход чиглэсэн хичээлүүдийг үзэж, судлаж, дадлагжуулна. Үүнээс гадна рискийн шинжилгээ, мөнгөний үнэ цэнэ, үнэлгээ хийх аргачлал зэрэг үндсэн концепциудыг хэрхэн үр дүнтэй ашиглаж, давуу талаа бэхжүүлэх талаар дадлага олгоно. Зах зээлийг судлах, үнэлгээ хийх чадварыг тасралтгүй үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлийн бүтцийн зохион байгуулалтын хэлбэр нь салбар хоорондын уялдааг оюутнуудад сайн таниулж ойлгуулдаг сайн талтай. Ихэнх оюутнууд, мөн санхүүгийн чиглэлээр дагнах төлөвлөгөөгүй оюутнууд ч гэсэн, хувьцаа, бондын үнэлгээ, хүүний хэмжээ зэрэг санхүүтэй холбоотой зүйлсийг сонирхдог. Санхүүгийн Менежментийг сонгон суралцаж байгаа оюутнуудын сонирхлыг дэмжиж, мотиваци өгөхийн тулд үнэт цаасны зах зээл, үнэт цаасны үнэлгээ, санхүүгийн менежментийн хоорондын уялдааг харуулах зорилгоор хичээлийн бүтэц, зохион байгуулалтаа боловсруулж гаргадаг. Энэ нь сурган хүмүүжүүлэх аргын байр сууринаас авч үзвэл хамгийн тохиромжтой.