Электрон ба химийн холбоо

PHYS445 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Органик ба органик биш молекулын бүтцийг молекул орбиталын аргын хүрээнд авч үзнэ. Янз бүрийн геометр хэлбэртэй олон атомт молекулуудын бүтэц, шинж чанарыг жишээн дээр тайлбарлан үзүүлнэ.

Товч агуулга

Энэ хичээлээр юуны өмнө органик биш молекулын бүтцийг молекул орбиталын аргын хүрээнд судлана. Атомын бүтцийг Рассель-Саундерсын термийн онолоор хоёр ба түүнээс дээш атомт молекулын жишээн дээр тайлбарлан эхэлж устөрөгчөөс аваад үелэх системийн II-р бүлгийн бүх элементүүдийн үүсгэх молекулуудын бүтэц шинж чанарыг шугаман хоёр атомт, шугаман ба өнцөгт гурван атомт, хавтгай гурван өнцөгт ба тетраэдр, тригональ пирамид хэлбэрт авч үзнэ. Органик нэгдэл болон шилжилтийн металлын комплексүүдийн бүтэц ба шинж чанарын орчин үеийн ойлголт ба ухагдахууныг авч үзнэ. Атомын бүтцийн Борын онолын хүрээнд “орбит”-ын тухай ухагдахуунаас “орбитал”-ын тухай ухагдахуунд шилжиж, зарим нэг физик хэмжигдэхүүнийг мөн онолын хүрээнд эсвэл Рассель-Саундерсын LSMLMS-дөхөлтийн аргаар гаргана. Химийн холбоосын онолыг молекуляр орбиталын аргыг валентын холбоосын онол ба кристалл орны онолтой харьцуулах маягаар симметрийн зарчим ба группын онол хэрэглэн судлана.