Хэвлэлийн эх бэлтгэл

ICSI319 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь хэвлэлийн баримт (ном, сэтгүүлийн эх, хавтасны зохиомж, зурагт хуудас, реклам чимэглэлийн анонс гэх мэт,) тэдгээрийн загварын эхийг бэлтгэхэд шаардлагатай арга техникийг оюутанд эзэмшүүлж дадлага олгоно.

Товч агуулга

Уг хичээлээр оюутан хэвлэмэл бүтээгдэхүүний эхийг бэлтгэх, загварчлах талаарх мэдлэгийг олж авч, ашиглах програмыг эзэмшиж ажиллах чадвартай болно. Хэвлэлийн бүтээгдэхүүний төрөл, тэдгээрийн онцлог, Хэвлэлийн бүтээгдэхүүний формат сонголт, Хэвлэл бүтээгдэхүүний шрифт сонголт , Эх бичвэрийг өрөлтөнд бэлтгэх, Бичвэрийг өрөх үндсэн дүрэм, Номын нүүр боолт хийх үндсэн дүрэм, Бичвэрийн хяналт, Хэвлэлийн төхөөрөмжүүд зэрэг агуулгыг үзэж эх бэлтгэлийн програм дээр дадлага эзэмшинэ.