Археологийн олдворын цахимжуулалт ба дүрслэл

ARCH704 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

​​21-р зууны технологийн хурдацтай хөгжил олон салбарт шинэ боломж үүсгэж байгаагын адилаар археологийн шинжлэх ухааны уламжлалт арга зүйд ч шинэ боломж, өөрчлөлтүүд их гарч байна. Энэ өөрчлөлт сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хурдацтай явагдаж байна. Үүнээс үүдэлтэй археологийн мэдээлэл, өгөгдлийг тоон буюу цахим хэлбэрт оруулах(digitalization) буюу дүрслэх(visualization) уг мэдээ, өгөгдөлд компьютер ашиглан дүн шинжилгээ хийх аргуудыг багтаасан "дижитал археологи" гэх ойлголт бий болоод байна. Дижитал археологийн арга зүй, археологийн өгөгдлийг дижитал хэлбэрт шилжүүлэх, дүрслэн үзүүлхэд ашиглагддаг компьютер графикийн арга техникүүд, дижитал археологийн цаашдын чиг хандлагатай танилцаж, шинэлэг технологуудыг ашиглаж сурах нь уг хичээлийн үндсэн зорилго юм. Археологийн олдворыг дижитал хэлбэлт шилжүүлэх, уг өгөгдөлд өндөр түвшний тооцоолон бодох арга техникүүдийг ашиглан судалгаа шинжилгээ хийх, үр дүнг дүрслэн үзүүлэх зэрэг ур чадварыг эзэмшүүлэх нь уг хичээлийн ач холбогдол болно.​

Товч агуулга

Энэ хичээлийн хүрээнд суралцагч нь дижитал археологийн үндсэн ойлголтууд, археологийн олдворыг дижитал хэлбэрт шилжүүлэх, дижитал археологийн олдвор, өгөгдөл, мэдээлэлтэй ажиллахдаа анхаарах хуулийн ойлголтуудыг танилцуулна. Түүнчлэн археологийн олдворыг хоёр хэмжээст буюу төрөл бүрийн зураг хэлбэрээр, гурван хэмжээст цэгэн буюу биет хэлбэрээр дижитал хэлбэрт оруулхад ашиглагддаг програм (тухайлбал ”metashape”), төхөөрөмж (тухайлбал ”Shining EinScan-SP”)-үүдийг ажиллагааны үндсэн зарчим, эдгээрийг ашиглан хамгийн алдаа багатайгаар археологийн олдворыг дижитал хэлбэрт шилжүүлж ур чадварыг олгохоос гадна дижитал хэлбэлт шилжүүлэх явцад гарч болох техникийн болоод арга зүйн хүндэрлүүд, тэдгээрээс хэрхэн сэргийлж болох тоцооллын онолыг сурна. Дижиталчлагдсан археологийн олдвортой ажиллах, урт хугацаанд найдвартай хадгалах техникүүдийг сургана. Дижитал олдвор дээр хийж болох зарим шинжилгээний аргуудыг, дүрслэлийн техникүүдийг талаар уг хичээлийн хүрээнд заана.