Дүрслэлийн антропологи

ANTH401 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Угсаатны зүйн дүрсийн судалгааны онолын асуудлыг хэлэлцэх, этнограф фото зураг, этнограф киноны нийгмийн онолын чиг баримжаа түүхэн өөрчлөлттэй танилцаж, этнограф зураг, дүрс авах аргад суралцуулж, дижитал техник ашиглах тухай ерөнхий ойлголт өгөхөд уг хичээлийн зорилго оршино. Оюутнууд дүрслэлийн антропологийн судалгааны онцлог, онолын маргаан, технологийн хөгжлийн онцлог шинжийг ойлгож, этнограф зураг дүрсийн судалгааны туршлагатай болно.

Товч агуулга

Дүрслэлийн антропологи нь соёл, нийгмийн байгуулал, хүний өдөр тутмын зан харилцааг баримтжуулан буулгахтай холбоотой салбар ухаан юм. Үүнийг тодорхойлох гол зүйл нь дүрслэлийн арга хэрэгслийг угсаатны судалгаа, бүтээлд ашиглахад оршино. Уг хичээлээр угсаатан судлал дахь дуу, дүрс бичлэгийн хэрэглээг танилцуулна. Оюутнууд угсаатны зүйн болон баримтат арга техникт суралцана. Угсаатны романтизм, колоничлолын үеийн дүрслэл, соёлын илэрхийлэл, соёлын ижилслийг дүрслэх, шинжлэх ухаан, урлаг хоорондынн зааг ялгаа зэрэг онол, ёсзүйн асуудлыг уншиж, хэлэлцэхээс гадна дүрслэлийн этнограф мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх дадлага хийнэ. Үүнд: Дүрслэлийн антропологийн тодорхойлолт, Дижитал техник хэрэгсэл технологийн өөрчлөлтийн онцлог, этнограф зураг дүрслэл, хээрийн судалгааны ажлын аргазүй, Хээрийн судалгааны технологи, Колоничлолын үеийн дүрслэл, Зураг авах техник хэрэгсэл, Баримтат фотт зураг, Угсаатны баримтат кино, Угсаатны романтизм, зэрэг сэдвүүдийг судлана.