Машин орчуулга

ICSI470 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Машин орчуулгын тулгуур ойлголтыг таниулах; үндсэн арга техниктэй танилцах, машин орчуулгын нээлттэй эхийн програм хангамж, хэрэгслийг хэрэглэж, өөрийн нэмэлт сайжруулалт хийх мэдлэг, чадвар сургана.

Товч агуулга

Удиртгал I: Машин орчуулгын тухай, Дүрэмд суурилсан машин орчуулга, Статистик машин орчуулга, Үгэнд суурилсан зэрэгцүүлэлт ба орчуулга, Орчуулгад үгзүйн боловсруулалт ашиглах (Subword translation), Хэлцэд суурилсан орчуулга, Синтакст суурилсан орчуулга, Паралел өгөгдлөөс дүрэм гаргах, Семантикт суурилсан орчуулга зэргийг үзнэ.