Сурвалжийн хятад хэл

CHIN302 / Бакалавр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин цагийн хятад хэлний суурь мэдлэг олгож анхан шатны хэлэхүйн чадварууд эзэмшүүлэхийн зэрэгцээ эртний хятад хэлний үсэгзүй, хэлзүйн талаар харьцуулан судалж, хятадын эртний судар бичгүүдийг унших чадвар эзэмшүүлэхэд уг хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Орчин цагийн хятад хэлний ханз үсгийн зурлага, бүтэц болон авиазүйн тогтолцоо, хөг, галиг үсэг болон хэлзүйн анхан шатны мэдлэг олгож, өдөр тутмын түгээмэл сэдвээр ярих, сонсох, унших болон бичих чадвар эзэмшүүлнэ. Түүнчлэн ханзны дэлгэрэнгүй зурлага, эртний утга болон эртний хятад хэлний өгүүлбэрзүйн онцлогийг судалж эртний бичвэр уншиж орчуулах чадвар эзэмшинэ.