Харьцуулсан захиргааны эрх зүй

COML704 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

- Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлагыг хангахуйц өөрийн гэсэн онцлогбүхий захиргааны эрх зүйн цогц тогтолцоог бий болгох, улмаар харьцуулсан захиргааны эрх зүйн үндсэн асуудлыг судлахад энэ хичээлийн зорилго оршино. Уг хичээлийг судалснаар оролцогч бусад эрх зүйн бүлийн орнуудын захиргааны эрх зүйн талаар ерөнхий суурь мэдлэгийг эзэмших, түүнийгээ Монголын захиргааны эрх зүйтэй харьцуулснаар дотоодын эрх зүйн давуу болон сул талыг тодорхойлох, хэрэв хүсвэл цаашид гадаад орнуудын захиргааны эрх зүйг дагнан судлах онолын суурь мэдлэгтэй болно. - Захиргааны процессын эрх зүйн онолын үндэс, эрх зүйн зохицуулалтын онцлогийг гадаад орны захиргааны маргаан хянан шийдвэрлэх үйл явцтай харьцуулан судласны үндсэн дээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зүй тогтол, харилцан хамаарлыг тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, шинэлэг санаа гаргах, хуулийн үзэл баримтлалын үндсийг боловсруулах зэрэг чадварыг эзэмшихэд чиглэнэ.

Товч агуулга

- Монгол: Энэ хичээлийн хүрээнд “захиргааны эрх зүйн харьцуулсан судалгаа” сэдвээр Монгол улсын захиргааны эрх зүйн өнгөрсөн болон өнөөгийн хөгжлийг дараах байдлаар харьцуулалт хийнэ: • Социалист эрх зүйн бүлийн захиргааны эрх зүй: 1992 оноос өмнөх Монгол улсын захиргааны эрх зүй, Хятад болон зүүн европын орнуудын/пост социалист/ захиргааны эрх зүйн хөгжлийн чиг хандлагын талаар; • Эх газрын эрх зүйнбүлийн захиргааны эрх зүй: 1992 оноос хойшхи Монгол улсын эрх зүй захиргааны эрх зүйг ХБНГУ болон бусад эх газрын эрх зүйн бүлийн орнуудын захиргааны эрх зүйтэй харьцуулалт хийнэ; • Англи-саксоны эрх зүйнбүлийн захиргааны эрх зүйн онцлог, нөлөөлөлийн талаар судална. - Захиргааны процессын эрх зүйн суурь ойлголт дээр тулгуурлан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зүй тогтол, харилцан хамаарлын асуудлыг: • Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа • Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг төлөөлүүлэн гүйцэтгэж болохгүй ажиллагаа гэсэн 3 хэсэгтхуваан авч үзнэ.