Эрүүгийн эрх зүй (ерөнхий анги)

CRLA200 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн онолын үндсэн асуудал болох гэмт хэрэг, гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн, эрүүгийн хариуцлага, түүний төрөл, зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журмын талаар суурь мэдлэг олгох, олж авсан онолын мэдлэгээ ашиглан үйлдэгдсэн тодорхой төрлийн хэрэгт эрүүгийн эрх зүйн үүднээс үнэлэлт, дүгнэлт өгөх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндэслэлийг тогтоох, гэмт хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөв хэрэглэх, ял оногдуулах, эрүүгийн хариуцлага ба ялаас чөлөөлөх үндэслэлийг хуулийн дагуу хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх, тодорхой төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд эрүүгийн эрх зүйн зарчмын үүднээс хандах, бусдын болон өөрийн зан үйлийг эрүүгийн эрх зүйн зарчим, шаардлагын дагуу үнэлэх, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах, тодорхой хэрэг шийдвэрлэх өөрийн гэсэн итгэл үнэмшил, хандлага төлөвшүүлэхэд оршино.

Товч агуулга