Японы угсаатны зүй

JAPN408 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Японы угсаатны зүйн хичээлээр оюутан япончуудын гарал үүсэл хийгээд овог, аймгийн бүрдэл, угсаа соёлын хэв шинж, шашны соёлын харилцан нөлөөлөл, хувьсал зэргийг үзэж судлана. Япон судлалаар мэргэшиж буй оюутнууд Японы угсаатны зүйн талаар ерөнхий мэдлэг эзэмшихийн зэрэгцээ тухайн хэлээр Японы угсаатны зүйн ном хэрэглэгдэхүүнийг уншиж ойлгодог болно.

Товч агуулга

Япон үндэстэн бүрэлдэн бий болсон цагаас эхлэн авч үзэх бөгөөд үүнд, уг сэдэвтэй холбогдох угсаа гарлын домог, угсаа гарвалын талаар өгүүлсэн сурвалж бичгийн мэдээ мэдээлэлтэй танилцана. Түүнчлэн овог аймгуудын түүх, соёлын хэв шинж болон аинү үндэстэн, тэдний нутаг дэвсгэрийн байршил, япончуудын орон сууц, хоол хүнс, хувцас, баяр ёслол зэргийг үзэж судална. Мөн Окинавагийн рюүкүү үндэстний үүсэл, тэдний онцлог, ёс заншлын талаар мэдлэг олгоно.