Царцдасын геохими

GEOL305 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлээр гол, сарнимал элемент болон изотопын геохимийн үндсэн ойлголтуудыг судална. Атомын бүтэц, цацраг идэвхит изотопуудын урвалуудын тэгшитгэл, сарнимал элементүүдийн ялгаралт, тогтвортой изотопын фракцжилт болон өргөн хэрэглэгддэг геохимийн судалгааны аргуудыг авч үзснээр геологийн төрөл бүрийн судалгааны тайлалт хийх чухал ач холбогдолтой.

Товч агуулга

Гол, сарнимал элемент болон изотопын геохимийн үндсэн ойлголтуудыг судална. Атомын бүтэц, цацраг идэвхит изотопуудын урвалуудын тэгшитгэл, сарнимал элементүүдийн ялгаралт, тогтвортой изотопын фракцжилтыг авч үзнэ. Мөн тус хичээл дээр өргөн хэрэглэгддэг геохимийн судалгааны аргуудыг үзнэ: SEM, XRF, XRD, ICP, INAA, RNAA, AAS, EPMA, MASS SPECTROMETRY: IDMS, SSMS, TIMS, SHRIMP