Япон хэлний утга зүй

JAPN351 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийн зорилго нь япон хэлний үгийн сангийн утгазүйн үндсэн ойлголтуудын талаар мэдлэгтэй болох, үгийн сангийн онцлогийн талаар ойлгож мэдэх, үгийн олон талт утга, түүний хэрэглээ нь япончуудын сэтгэлгээ, соёлын шууд илэрхийлэл болох тухай ойлголттой болно.

Товч агуулга

Үгийн утга бол ямар нэг үзэгдэл юмсын талаар хамгийн анхны ойлголт, төсөөллийг бий болгодог маш чухал нэгж юм. Ойлголт үүсэхгүй бол хэлний харилцаа явагдахгүй. Уг хичээлээр япон хэлний үгийн ангилал, бүтэц, үг бүтэх ёс, үгийн сангийн өөр өөр түвшингүүдийн талаар ойлголттой болно. Улмаар, байгаль, ахуй амьдрал, хүний бие, өрх гэр, нийгэмтэй холбоотой үг хэлээг, энгийн ярианы үг хэллэг, хүндэтгэлийн үг хэллэг гэх мэт харилцааны өргөн хүрээний үг хэллэгийн онцлогийн талаарх мэдлэгтэй болно.