Фотоник

PHYS714 / Доктор

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээлийн зорилго нь суралцагчдад орчин үеийн шинжлэх ухааны чухал судлагдахуун болох гэрлийн тухай цогц ойлголтыг өгөхөд оршино. Үүний тулд хичээлийн агуулгадаа гэрлийн тухай классик болон квант онолыг дэлгэрэнгүй багтаана. Мөн түүнчлэн гэрэл ашигласан технологийн шинэ салбар болох фотоникийн үндсэн ойлголтыг зааснаар суралцагч цаашид технологийн салбарт ажиллах суурь мэдлэгтэй болно.

Товч агуулга

Фотоникийн хүрээнд бүх төрлийн оптик төхөөрөмжүүд, тэдгээрийн хэрэглээ, мөн түүнчлэн гэрлийн классик ойлголт, шугаман бус оптикийн ойлголтыг багтааж, технологийн судалгаа хийхэд чухал шаардлагатай фотоникийн үндсэн ойлголтыг өгнө. Квант оптикийн хүрээнд гэрлийн квант төлөвүүд, атомтай харилцан үйлчлэлцэх онолын талаар дэлгэрэнгүй үзэж, лазерын квант ба классик онолын үндэс, суперийн цацаргалтын онолыг багтаана. Мөн лазерийн хэрэглээний талаар авч үзнэ.