Сээр нуруугүйтний палеонтологи

GPAL301 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сээр нуруугүйтэн амьтдын палеонтологи хичээлийн зорилго нь тунамал хурдсын давхрагазүйн судалгаанд чухал ач холбогдолтой сээр нуруугүй амьтдын палеозоологийн судалгаа геологийн цаг хугацаа, геологийн процесстой холбогдох холбоог нарийвчлан судлах зорилготой юм.

Товч агуулга

Сээр нуруугүйтний палеонтологи хичээлээр хөвч буюу нуруу нугаламгүй амьтдыг судална. Эдгээр амьтдын тоонд амьтны аймгийн томоохон хүрээнд тооцогдох зөөлөн биетэн, брахиопод, шүр, үет хөлтөн, сүвэрхэг биетэн, хорхой, фораминифер, хөвд биетэн амьтад орно. Сээр нуруугүй амьтад нь дэлхийн геологийн түүхэнд далай тэнгис, цэнгэг ус, эх газарт амьдарч байсан амьтад юм. Далайн сээр нуруугүй амьтад нь хэдийгээр жинхэнэ ясан бүтэцгүй амьтад боловч эдгээр амьтдын амьдралын ул мөр, хадгалагдан үлдсэн гадаад дотоод цөм, амьдралын үйл ажиллагааны ул мөрийг судлах боломжтой. Сээр нуруугүйтэн амьтдын малтмал үлдвэрүүдийн нарийвчилсан судалгаа нь биологийн хувьд ангилал зүйн, геологийн хувьд давхрагазүй, эртний амьдралын орчны судалгааны чухал баримт материал болно.