Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ-II

PRAC405 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр оюутан Захиргааны эрх зүйн ерөнхий болон тусгай анги, үндсэн хуулийн болон захиргааны процессын хичээлээр олж авсан онолын мэдлэгтээ тулгуурлан тодорхой тохиолдол судалж, түүнд холбогдох эрх зүйн эх сурвалжийг хэрэглэн хууль зүйн шинжилгээ, дүгнэлт хийх тодорхой шийдэлд хүрэх, хууль тогтоомжийг хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Захиргааны эрх зүй нь нийгмийн харилцааны дийлэнх хэсэг болох нийтийн захиргааны үйл ажиллагаа болон захиргаа- иргэд хоорондын харилцааг зохицуулагч нийтийн эрх зүйн хэм хэмжээний бүрдэл мөн. Эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутан энэхүү олон төрөл харилцааг зохицуулсан хууль тогтоомжтой танилцах тэдгээрийг амьдралд тохиолдсон болон тохиолдож болох жишээн дээр хэрэглэх, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмших хэрэгцээ, шаардлага бий болдог