Гаалийн удирдлага, зохицуулалтын өөрчлөлт, шинэчлэл

COMR709 / Доктор

Багц цаг: 2

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Гаалийн байгууллагууд бодлого, хөгжлийн чиглэл үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх үүргээ Киотогийн шинэчилсэн конвенцитой уялдуулан ДГБ-аас боловсруулсан гаалийн өөрчлөлт шинэчлэлт, стратегийн төлөвлөлтийн хэрэгжилтийг сайжруулах шаардлага чиглэл, загварын дагуу орчин үеийн өөрчлөлтийн менежментийн стратеги, техник ашиглан үйл ажиллааганы үе шат бүхэнд өөрчлөлт хийх шаардлага, ач холбогдлын талаар тайлбарлах, Гаалийн байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад нөлөөлөх гол хүчин зүйлсүүдийг тодорхойлох, гаалийн шинэчлэлийн хөтөлбөр, гаальчдын карьерын хөгжил, өөрчлөлтийн менежментийг чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэхэд шаардлагатай асуудлуудыг судлах, Гаалийн байгууллагад өөрчлөлт хийх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг судлаж шийдвэрлэх, стратегийн болон өөрчлөлтийн менежментийн үйл ажиллагааг зохион байгуулах стратеги, тактикийг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр дүн шинжилгээ хийх

Товч агуулга

XXI зуны даяаршсан сүлжээт гаалийн сүлжээ нь олон улсын худалдааны шинэ орон зайдгаалийншинэчлэл, хөгжлийн чиг хандлага, стратеги бодлого, зохион байгуулалт, гадаад дотоод орчны өөрчлөлт, гадаад худалдааг хөнгөвчлөхөд, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх арга зам, гаальчдын үүрэг оролцоо, гаалийн хяналтын технологи, XXI зууны гаалийн хөгжлийн цогц асуудлуудын талаар мэдлэг эзэмшүүлэхэд оршино.Монгол Улсын гаалийн байгууллагаүйл ажиллагааныхаа үндсэн зорилтын хүрээнд эх орныхоо эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлыг ханган, гадаад худалдааг хөнгөвчлөн ажиллахад Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ гэх/-ын гишүүний хувьд олон улсын стандарт, зорилтуудыг хэрэгжүүлэх, гадаад орнууд болон тэдгээрийн гаалийн байгууллагуудтай “Хилийн зурвасаар зааглагдаж, гаалийн үйлчилгээгээр холбогдоно” гэсэн зарчмаар ажиллах шаардлага, арга зүй, ач холбогдлын талаархи цогц мэдлэг, мэдээллийг сургалтаар дамжуулан олгоход оршино.Гаалийн байгууллагын хүний нөөцийн зохистой удирдлагын чиглэлээрхи цогц асуудлууд, гаалийн ажилтнуудын ариун шудрага байдал, мэргэшсэн байх шаардлага, ДГБ-ын Арушагийн тунхаглалын ач холбогдол, сахилга, хариуцлага, ёс зүйн асуудлууд, үйлчилгээний стандартын талаархи асуудлыг судлана.