Худалдааны технологи, автоматжуулалт

COMR415 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Худалдааны салбарын төрөлжилт өргөжин, цэг салбарын тоо нэмэгдэж, үйлчилгээний чанарын шаардлагын асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед худалдааны салбарын автоматжуулалт чухал болж байна. “Худалдааны технологи, автоматжуулалт” хичээлийг судласнаар худалдааны салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний технологийн үе шатуудад ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийн нэр төрөл, бүтэц, ажиллах зарчим, ашиглалтын тухай мэдлэг, чадварыг эзэмшиж, худалдааны технологи ажиллагааны үе шатуудад тоног төхөөрөмжийн сонголтыг зөв хийж, үр ашигтай ашигладаг, худалдааны автоматжуулалтыг оновчтой хийж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэн, борлуулалтыг нэмэгдүүлэх мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн болоход ач холбогдолтой.

Товч агуулга

Худалдааны технологи, автоматжуулалт хичээлээр оюутанд бөөний болон жижиглэн худалдааны технологи ажиллагаа, технологи ажилбарын үе шатуудад ашиглах худалдааны тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлийн зориулалт, бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим, ашиглалт, худалдааны салбарын автоматжуулалтыг оновчтой хийх, технологийн үе шатуудад ашиглах мэдээллийн болон үйлчилгээний тоног төхөөрөмжийн тухай мэдлэг олгоно. Мөн түүнчлэн худалдааны салбарын ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн осол, ослоос урьдчилан сэргийлэх тухай судлах болно.