Араб хэлний хэлзүй 3

ARAB302 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин цагийн араб хэл нь эдүгээ Арабын хойг, Ойрхи Дорнод, Умард Африкийн 27 улсын албан ёсны хэл бөгөөд дэлхийн 280 сая орчим хүний эх хэл нь юм. Мөн НҮБ-ын таван хэлний нэг. Араб хэл Семит овгийн төв семитийн бүлэгт багтах нугархай хэл бөгөөд үг бүтэх арга өгүүлбэрийн хэв шинж зэргээрээ монгол хэлнээс эрс ялгаатай тул тус судлагдахууны хүрээнд эдгээрийн онцлог ялгаа зэргийг үзэж судлан хэлний төвшнийг зөв тодорхойлон, гадаад хэл сургалтын технологийн алхамуудыг ашиглан араб хэлний хэлзүйн бүтцийг хэрэглээнийх нь орчинд эзэмшүүлэх зэрэгт энэхүү хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Орчин цагийн араб хэлний хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэн судална. Түүнчлэн араб хэлний үгийн бүтэц, нэр үг, үйл үгийн хувилалуудыг үзнэ. Үүнд араб хэлний нэр үгийн хоёр тооны нөхцөл нь (ани) бөгөөд олон тооны зөв хэлбэрийн нөхцөл нь эр хүйсийн үгэнд (уна), эм хүйсийн үгэнд (аатун) болно. Араб хэлэнд биед хамаатуулах нөхцөл буюу хам төлөөний нэр нилээд түгээмэл хэрэглэгдэнэ. Эдгээр I, II, III бие, ганц, хоёр, олон тоо, эр , эм хүйсийн нөхцөлүүдтэй. Араб хэлний тийн ялгал тэдгээрийг дэлгэрэнгүй үзнэ. Араб хэл үйл үгийн олон төрөлтэй. Гурван үсэгт I төрлийн үйл үгийн өнгөрсөн цаг, одоо-ирээдүй цаг, үйл үгийн төлөв, захирах хүсэх, үйл үгийн хэв, үйлдэгдэх хэв, энэ төрлийн үйл үгийн масдаруудыг үзэх бөгөөд эдгээрийн үүрэг, хэрэглээний онцлог байдлыг дэлгэрэнгүй үзнэ.