Физик химийн судалгаа

CHEM815 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагчид физик химийн судалгааны чиглэлүүдийг танилцуулах, өөрийн судалгааны ажлын чиглэлээ сонгох, судалгааны ажлын суурь мэдээллүүдийг цуглуулах, судалгааны ажлын арга аргачлалыг сонгох, ажлын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэх, үр дүнг боловсруулаж тайлагнах, илтгэх зэрэг бичгийн болон аман хэлбэрээр мэдээлэх арга техник эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Энэхүү хичээл нь тус бүр 1 кредитээр докторын суралцах хугацааны 3 жил тасралтгүй орно. Үүнд эхний жилд докторын оюутанд өөрийн судалгааны ажлын чиглэлээ сонгох үүднээс эрдэм шинжилгээний өгүүлэл унших, судалгааны чиглэл, сэдвээ сонгох, өөрийн чиглэлийн хүрээнд судалгааны ажлыг анхдагч болон хоёрдогч хэл дээр унших, бусдад тайлагнах, илтгэх, судалгааны ажлаа төлөвлөх ур чадварт суралцана. Хоёр дахь жилд докторын оюутан нь судалгааны ажлаа гүйцэтгэх, гарсан үр дүнг боловсруулах, учир шалтгааныг буулган тайлбарлаж, тохирох аргаар бусдад тайлагнах, илтгэх, бусад судлаачдын үр дүнтэй харьцуулан дүгнэх зэрэг судалгааны чадварыг эзэмших болно. Сүүлийн 3 дахь жилд докторын оюутан нь судалгааны үр дүнгээ хэвлэн нийтлүүлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадвартай болно.