Ял эдлүүлэх эрх зүй

CRIL419 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих болон хорихоос өөр төрлийн ялыг гүйцэтгэх ажиллагааны талаар оюутнуудад онолын мэдлэг олгохын зэрэгцээ хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэх, түүнд оролцох, шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхой шийдвэр гаргах \ дэглэм өөрчлөх, өөр төрлийн ялаар солих, ялаас чөлөөлөх гм\ дадал чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн хичээлийг ерөнхий ба тусгай ангийн тогтолцоогоор судлах бөгөөд ерөнхий ангиар: - Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн ерөнхий ойлголт: - Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга - ЭЯЭЭЗ-н шинжлэх ухааны судлах зүйл судалгааны арга, бусад салбар шинжлэх ухаантай холбогдох - ЭЯЭЭ-н зарчим - Эрүүгийн ял эдлүүлэх хууль тогтоомж - ЭЯЭЭЗ-н хэм хэмжээ - ЭЯЭЭЗ-н харилцаа - Ялтны эрхийг хангахтай холбогдсон Олон улсын хэм хэмжээ - Эрүүгийн ял эдлүүлэх байгууллагын тогтолцоо, чиг үүрэг - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, чиг үүрэг - Ял эдлүүлэх байгууллагын төрөл, тэдгээрийн хамтын ажиллагаа - Ял эдлүүлэх ажиллагаанд оролцогч субьектүүдийн эрх зүйн байдал - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх зүйн байдал - Ялтны эрх зүйн байдал - Бусад оролцогчдын эрх зүйн байдал - Эрүүгийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоодын хяналт - Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт Тусгай ангиар: Тусгай ангийг - Хорих болон баривчлах ял эдлүүлэх нөхцөл журам - Хорихоос бусад төрлийн ял эдлүүлэх нөхцөл журам - Ялын бус хариуцлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих журам - Цагдан хорих, баривчлах талаар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл журам гэсэн хэсэгт хуваан судлах юм. Ийнхүү судлахдаа оюутнуудад эрүүгийн ял эдлүүлэх ажиллагаанд хууль зүйн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх, хуулийг зөв хэрэглэх, ялтны эрхийг хангах, ял эдлүүлэх ажиллагааны арга барилыг эзэмшүүлэх, ял эдлүүлэх тодорхой ажиллагаануудаар тохиолдол шийдүүлж эдгээрт холбогдох баримт бичгийг бие даан боловсруулах чадварт сургахад сургалтын үйл ажиллагаа чиглэгдэх юм.