Барааны чанар, экспертиз

COMR301 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнуудад барааны чанар, экспертиз хичээлээр өргөн хэрэглээний барааны чанар, аюулгүй байдал, эрсдэл, түүний хяналтын тогтолцоо, экспертизийн төрөл, ангилал, чанарын үндсэн үзүүлэлт, хяналтын хэрэгсэл, барааны чанарт экспертиз хийх дараалал, шинжилгээний аргууд, тэдгээрийн онцлог, мэргэжлийн шинжээчийн шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг онолын хүрээнд судлахын зэрэгцээ олон улсын чанарын хяналтын стандарт, үндэсний стандартын шаардлага, үзүүлэлт, чанар, экспертизийн эрх зүйн орчины талаар бусад улс орны туршлага, эрх зүйн орчны давуу болон сул талыг судлах, харьцуулах.

Товч агуулга

Барааны чанар, экспертиз хичээлээр барааны чанар, экспертизийн үндсэн ойлголт, чанарын үндсэн үзүүлэлтүүд, экспертизийн арга хэрэгслүүд, барааны стандарт, техникийн шаардлага, итгэмжлэгдсэн лабортарийн хяналт, экспорт импортийн экспертиз хийх процедур, экспертизийн баримт бичиг, гэрчилгээ, сертификат гэсэн сэдвүүдийг судална.