Монгол улсын дипломатын түүх

INRE203 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

1. Монголын гадаад бодлого, дипломатын ажиллагаа, гадаад бодлогын номлол үүсэж хөгжсөн түүх; 2. Монголын дипломатын ёс заншил, хэм хэмжээ, уламжлал (нэн эртний үеэс); 3. Монголын орчин үеийн гадаад бодлого, дипломатын суурь мэдлэг олгох; 4. Гадаад албаны бүтэц, зохион байгуулалт, гадаад бодлогын шийдвэр гаргах талаар мэдлэг, дадлыг эзэмшүүлэх; 5. Олон улсын тавцан дээрх хувь улсын гадаад бодлого хэрхэн хэрэгждэг үйл явцыг ойлгуулах.

Товч агуулга

1. Монголын гадаад бодлого, дипломатын уламжлал; 2. Олон улсын харилцааны талаархи монгол сэтгэлгээ, ёс заншил, уламжлалт хэм хэмжээ, зарчим; 3. Монголын гадаад харилцааны байгууллагын үүсэл хөгжил; 4. Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ба төрийн тусгаар тогтнолын бодлого; 5. Монголын тусгаар тогтнол ба Вестфалийн олон улсын зарчим; 6. Монголын тусгаар тогтнол ба их гүрнүүд; 7. БНМАУ ба НҮБ.