Хөрсний катенар тархалтын онол, арга зүйн асуудлууд

SOIL603 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Хөрсний бүтэц, морфологи хэв шинж, хөрсний катенар тархалтын онол, арга зүйн асуудлууд” хичээлийн зорилго нь хөрсний бүтэц, морфологи хэв шинж, хөрсний катенар тархалтын талаарх ахисан түвшиний ойлголт, ухагдахууны талаарх мэдлэгийг эзэмших, судалгааны орчин үеийн арга, техникүүдээс суралцахад оршино. “Хөрсний бүтэц, морфологи хэв шинж, хөрсний катенар тархалтын онол, арга зүйн асуудлууд” хичээлээр олсон мэдлэг нь Геоморфологи, Геохими, Хурдас Судлал гэх зэрэг Байгалийн Газарзүйн бусад дэд салбаруудаар бие даан судалгаа явуулахад хөрсний бүтэц, морфологи хэв шинж, хөрсний катенар тархалтын талаарх онолын болон хээрийн судалгааны, лабораторийн задлан шинжилгээний аргуудыг хэрэглэх бүрэн мэдлэг, чадварыг эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

“Хөрсний бүтэц, морфологи хэв шинж, хөрсний катенар тархалтын онол, арга зүйн асуудлууд” хичээлийн агуулга нь хөрс бүтэц, морфологи хэв шинж, хөрсний катенар тархалт, тэдгээрт нөлөөлөх Газарзүйн хүчин зүйлсийг судлах Хөрс Судлалын онолын дэвшилтэт ухагдахуунууд, хээрийн судалгааны ажиглалт, хэмжилт, таамаглалын орчин үеийн арга, аргачлалууд, лабораторийн задлан шинжилгээний арга, аргачлалууд, судалгааны үр дүнгийн боловсруулалт, дүн шинжилгээ хийх орчин үеийн арга, техникүүд болон судалгааны загварчлал, тооцоолол, зураглалын орчин үеийн арга, аргачлалууд зэргээс бүрдэнэ.