Аялал жуулчлалын технологи (мэдээллийн систем)

SMTO400 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аялал жуулчлалын инновацитай холбогдох онол, дадлагыг эзэмшинэ. Хичээлийн хүрээнд аялал жуулчлалын салбарын харьцангуй давуу байдлыг инновациар дамжуулан хэрхэн буй болгох, тулгарч болох бэрхшээлүүдийг судална. Үүний зэрэгцээ аялал жуулчлалд инновацийн гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх шат дараалал, шилдэг туршлагуудыг судлах болно.

Товч агуулга

Аялал жуулчлалын инновацитай холбогдох онол, түүнийг хэрхэн аялал жуулчлалд нэврүүлэх арга замыг судална. Хичээлийн голлох агуулга үр ашигтай инновацийн үйл явц, туршлагад анхаарал хандуулна. Инновацийн талаархи үндсэн ойлголтыг судалсны дараа инновацийн үйл явц хэрхэн аялал жуулчлалын байгууллагын үр ашигтай ажиллагаанд тусгалаа олдог, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн буй болгох, түүнд гүйцэтгэх цахим талбарын үүрэг зэргийг судална. Мөн аялал жуулчлалын салбарын цахим захиалгын систем болоод бусад технологийн дэвшлүүдийг аялал жуулчлалын салбарын онцлогт нийцүүлэн судална.