Хөрөнгө оруулалтын шинжлэх ухаан

FINN711 / Доктор

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөрөнгө оруулалтын шинжлэх ухааны арга зүйг эзэмшүүлнэ. Энэ хичээлийг судалснаар бизнесийн салбарт оновчтой хөрөнгө оруулах арга, хэрэгсэл, түүнд учирч болох эрсдэлийг тооцох чадвар, хөрөнгө оруулалтын оновчтой багцын тоо хэмжээг тодорхойлох арга зүй бизнесийн богино ба урт хугацааны хөрөнгө оруулалтын хэтийн тооцоог хийх чадвар эзэмшинэ. Энэхүү хичээлийн ач холбогдол нь бизнесийн салбарын тулгуур ойлголт болох хөрөнгө оруулалтын шинжлэх ухааныг судлахад оршино.

Товч агуулга

Мөнгөн урсгал, хөрөнгө оруулалт ба зах зээл, түүний түвшний онолын үндэс, тогтмол орлоготой үнэт цааснууд, хүүгийн түвшний цаг хугацааны бүтэц, хэрэглээний хүүгийн шинжилгээ, портфелийн дундаж-вариац тоолол, хөрөнгийн үнэлгээний загварууд, үр ашгийн шинжилгээ, CAPM загвар, ханамжийн функцууд, лог-оновчтой үнэлгээ, эрсдэл нейтрал үнэлгээ, багцын онол, санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгийн динамик загвар, опционал онол, багцын оновчтой өсөлт, хөрөнгө оруулалтын ерөнхий шинжилгээ .