Олон улсын санхүү

FINN708 / Доктор

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээлийн үндсэн зорилго нь оюутанд валютын үнэ ханшийн судалгаа дүгнэлт хийх, валютын ханш тодорхойлох аргуудыг судалж тооцон, ханшийг таамаглах чадвар эзэмшүүлж, олон улсын санхүүгийн харилцааны хөгжилт үечлэлийг судалж олон улсын валют, алтны уялдаа холбоо, үнэ ханш, өсөлт хөгжилт, европын холбоо, евро, тэдгээрийн олон улсын санхүүд үзүүлэх нөлөөлөл, олон улсын хөгжлийн санхүүжилт, институтын тогтолцоо, үйл ажиллагааны талаарх мэдлэг олгоход оршино. Ингэснээр суралцагсад олон улсын санхүүгийн онцлогийг ойлгож, олон улсын төлбөрийн тэнцэл, капиталын зах зээл, тэдгээрт төв банк, үндэстэн дамнасан компаниуд хэрхэн оролцдог, эдгээр зах зээлийн харилцаанд гол хэрэглэгддэг валют, түүний ханш, тодорхойлогч хүчин зүйлс болон эрсдлийг хэрхэн зөв зүйтэй тодорхойлж, удирдах онол, практикийн мэдлэг, ур чадварыг эзэмших юм.

Товч агуулга

Энэ хичээлийн агуулгаар олон улсын валютын зах зээл, бүтэц, оролцогчид, валютын бодлогын хэрэгслүүд, валютын ханш, ханшийн төрлүүд, арилжааны үндэс, валютын ханш таамаглах аргууд, олон улсын санхүүгийн харилцааны үндэс, валютын төлбөр тооцооны хэлбэрүүд, гэрээ хэлцлүүд, төлбөрийн тэнцэл, капиталын гадагшлах урсгал, олон улсын санхүүгийн хөгжил, онцлог, доллар, евро нэгдсэн валютын гүйцэтгэх үүрэг, байр суурь, үнэ ханш, тэдгээрийн олон улсын санхүүд нөлөөлөх нөлөөлөл, олон улсын хөгжлийн санхүүжилт, хөгжлийн санхүүжилтийн институтын тогтолцоо, олон улсын санхүүгийн байгууллагууд тэдгээрийн үйл ажиллагааны талаар авч үзнэ.