Зүйлсийн интернет

ICSI501 / Магистр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн гол зорилго нь IoT үндсэн ойлголт ухагдахууныг өгч, цаашид энэ чиглэлээр мэргэших суурь чадварыг олгоход оршино. IoT үндсэн ойлголтууд болох мэдрэгч, сэрвер болон үүлэн технологи, өгөгдөл дамжуулалт, хэрэглэгчтэй харилцах интерфэйс зэргийн талаар судална. Эдгээр ойлголт, мэдлэгтээ суурилж бодит төслүүд хэрэгжүүлнэ. Ингэснээр суралцагчид зохион байгуулснаар өмнө нь тус хичээл болон бусад хичээл дээр мэдсэн зүйлсээ практикт ашиглан дадлагажих ач холбогдолтой.

Товч агуулга

Энэ хичээлээр зүйлсийн интернет (IoT) болон үүлэн тооцоололын тухай ойлголтыг өгнө. Оюутнууд IoT төхөөрөмжүүдээс гарсан өгөгдлийг боловсруулах, хадгалах үүлэн үйлчилгээг ашиглахад шаардлагатай мэдлэгийг олж авна. Мөн уг хичээлийн агуулгын IoT системийн архитектур, дизайн, системийн хэрэгжүүлэх технологиуд, өгөгдлийг боловсруулах зорилгоор Cloud руу шилжүүлэх арга технологиудыг судлана. Оюутнууд бодит төслөөр дамжуулан үүлэн технологид суурилсан IoT системийг хөгжүүлэх, тохирох техник хангамж, программ хангамжийн платформтой ажиллаж практик туршлага хуримтлуулах болно.