Ашигт малтмалын эрэл

GEOL306 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ашигт малтмалын орд, илрэлийн эрлийн шалгуур шинж, эрлийн арга аргачлалын талаар онолын мэдлэг олгох, талбайн хэтийн төлөв, үнэлгээ өгөхтэй холбогдолтой хичээлийн үндэс болно.

Товч агуулга

Энэ хичээлээр эрлийн шууд шинж болон шууд бус шинж тэмдгүүд, эрлийн шалгуурууд, эрлийн аргууд, аргачлал, эрэл хайгуулын ажлын үе шатууд, эрлийн талбай сонгох, геофизикийн аргууд, өрөмдлөг, дээжийн төрөл, дээжлэлт, лабораторийн шинжилгээ, хэтийн төлөв, прогноз, эрэл үнэлгээний ажлын үе шаттай танилцана.