Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүй

PUBL435 / Бакалавр

Багц цаг: 2

Хувийн эрх зүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эрх зүйн үндэс, журмын талаар мэдлэг олгох, шүүхээс гаргасан шийдвэрийг бодитойгоор биелүүлэх дадал чадвартай болох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүний эрхийг хангах үзэл санаа, хандлагатай болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна.

Товч агуулга

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн асуудал, зарчим, шийдвэр гүйцэтгэх үндэслэл, шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний тогтолцоо, шийдвэр гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, түдгэлзүүлэх, дуусгавар болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид тэдний эрх, үүрэг, төлбөр төлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах зэрэг асуудлыг судална.