Антропологи-этнографийн бичлэгийн арга зүй

ANTH803 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийг оюутнууд судлан үзсэнээр нийгмийн ухааны мэргэжлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, судалгааны мэдээллээ академик бичлэгийн шаардлага ханган боловсруулж диссертац бичих чадамж олоход оршино. Уг хичээлээр бид оюутнуудад шүүмжлэлт уншлага хийх, тоон мэдээллийг дүгнэн шинжлэх, мэдээллээ харьцуулах, боловсруулах зэрэг дадлыг эзэмшүүлэх зорилго тавина. Мөн нийгмийн шинжлэх ухааны бүтээлүүдийн бичлэгийн онцлог шинжүүдийг дүгнэн гаргах, сонгодог бүтээлүүдийг дүгнэн шинжлэх болно.

Товч агуулга

Уг хичээлээр этнографийн мэдээ мэдээллүүдийг ангилах, боловсруулах арга техникүүдтэй танилцана. Мөн бусад тоон мэдээлэл, ном уншлага зэргийг өөрийн материалтай холбох, дүгнэн шинжилгээ хийнэ. Нийгмийн ухааны сонгодог бүтээлүүдийн бичлэгүүдийн онцлог шинжүүдийг дүгнэнэ.