Тоон анализын үндэс

MATH313 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь шинжлэх ухаан, инженерийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад тэдний мэргэжлийн хүрээний судалгаа болон бодит амьдралаас гарч ирдэг тооцооллын бодлогыг хэрхэн шийдэж болох талаар танилцуулах, програмчлалын ба бодлого бодох чадварыг эзэмшүүлэх, тоон аргын алдаа болон нарийвчлалын талаарх ойлголтыг өгч алдааг урьдчилан тооцоолох, үнэлэх, хянах чадварыг дээшлүүлэхэд оршино. Энэ хичээл нь онолын, арга алгоритмын, программ хангамжийн гэсэн хүрээг хамарна. Энэ утгаараа цаашид математик түүнчлэн шинжлэх ухааны бусад салбарт тэр дундаа компьютерийн ухаан болон инжинерчлэл салбарт ажиллах, судалгаа хийх, сонирхон суралцах оюутнуудад программчлалын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Товч агуулга

Энэ хичээлээр тооцон бодох математикийн гол аргуудын үндсэн санааг танилцах онолын анализыг хийх, түүнийг бодлогуудад хэрхэн хэрэгжүүлэх бодит туршилтыг MATLAB болон бусад программчлалын хэл (С, С++) дээр програм бичиж гүйцэтгэх болно. Үүнд: (1) шугаман ба шугаман бус тэгшитгэлүүд, тэгшитгэлүүдийн системийн шийдийг ойролцоогоор олох аргууд; (2) Интерполяци ба хамгийн бага квадратын арга; (3) Тоон дифференциал ба интеграл; (4) Захын нөхцөлтэй бодлогыг ойролцоогоор бодох зэрэг агуулгыг судлах болно. Түүнчлэн дээрх аргуудын алдааг үнэлэн, батлан харуулах зэрэг онол ба практикийн бүх хүрээг хамрах болно.