Менежментийн экономикс

ECON337 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүү, эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Ашгийн ба ашгийн бус, төрийн байгууллагын шийдвэр гаргалтанд микро эдийн засгийн онол ба арга зүйг хэрхэн хэрэглэх асуудлыг авч үзнэ.

Товч агуулга

Ашгийн ба ашгийн бус, төрийн байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлж, ийм өсөлтийг менежерүүдийн шийдвэр гаргалттай холбон авч үздэг. Менежерүүд шийдвэр гаргахдаа компаний ашгийг хамгийн их байлгах зорилгыг оновчтой болгохыг зорьдог. Иймд менежерүүд микро эдийн засгийн онол ба аргуудыг ашиглаж, байгууллагын нөөцийн үр ашигтай хуваарилан шийдвэр гаргалтыг оновчтой болгоход хэрэглэнэ. Ашгийн ба ашгийн бус, төрийн байгууллагын менежерүүд менежментийн эдийн засгийн онолын аргуудыг ашиглаж байгаа нь тэдгээрт ижил төрлийн асуудлууд нийтлэг байдлаар тулгарч байгаа явдал юм. Менежментийн асуудал нь өгөгдсөн зорилгод хүрэхийн тулд зорилтуудаа тодорхойлох, уг зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нөөцийг үр ашигтай хуваарилахад чиглэдэг. Нөөцтэй холбоотойгоор менежерийн гаргах шийдвэрүүд нь компаний үйлдвэрлэж, борлуулах бараа, түүнд нийцэх орцын сонголт, тэдгээрийн орлуулалт ба хослуулалтын нөлөө, тэдгээрийн зах зээлд нийлүүлэх барааны эрэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, зах зээлд нэвтэрч ажиллахтай холбоотой богино ба урт хугацааны зардлууд, түүнийг бага байлгах зорилтууд, тэдгээрт хийгдэх хөрөнгө оруулалт, зах зээл үйл хөдлөл гээд янз бүрийн асуултуудад хариулт өгөх болно. Ийнхүү ашгийн ба ашгийн бус, төрийн байгууллагын менежерүүд асуудлаа тодорхойлж, шийдвэр гарган, түүнийгээ хянахдаа менежментийн эдийн засгийн онолыг хэрэглэдэг. Энэ хичээлийн хүрээ нь эрэлтийн онол, үйлдвэрлэл ба зардлын онол, зах зээлийн бүтцийн ялгаатай байдалд үндэслэн үнийн талаар шийдвэр гаргах байдал, эдгээр асуудлын учир шалтгааныг танин мэдэхэд математик, статистик, магадлал, эдийн засгийн шинжилгээний аргууд чухал нөлөөтэй. Үндсэн сэдвүүд нь: Хэрэглэгчийн үйл хөдлөл ба эрэлт, эрэлтийн үнэлгээ, үйлдвэрлэл ба зардал, янз бүрийн зах зээлийн төрлүүд дээр үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт, асимметрик мэдээлэлтэй болон муу сонголтой зах зээл, урт хугацааны хөрөнгө оруулалтын асуудал байна.