Санхүү эдийн засгийн шинжилгээ

ACCN305 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Бизнесийн байгууллагын санхүү эдийн засгийн үйл ажиллагаа, түүний үр дүнд микро түвшний шинжилгээ хийж өнөөгийн ба хэтийн төлөв байдалд нь үнэлгээ, дүгнэлт өгөх арга зүй, дадлага, чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Санхүү эдийн засгийн шинжилгээний агуулга, зорилго, судлах зүйл, төрөл, хэлбэр, ашиглагдах арга, аргачилал, шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйн ойлголтууд дээр аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тогтсон үзүүлэлтийн системийг ашиглан шинжилгээний тооцооллыг хийх болон үнэлгээ дүгнэлт өгөх арга зүйн үндсийг судлана. Санхүү эдийн засгийн шинжилгээний судлах зүйл агуулга, шинжилгээний гүйцэтгэх үүрэг, Санхүү эдийн засгийн шинжилгээний арга, аргачлал, Санхүү эдийн засгийн шинжилгээнд ашиглах материал, үзүүлэлтүүд, шинжилгээний төрөл, хэлбэр, зохион байгуулалт, Санхүүгийн тайланг уншиж танилцах, шуурхай шинжилгээ, Хөрөнгө, капиталын бүрэлдэхүүн, динамикийн шинжилгээ, Төлбөрийн чадварын шинжилгээ, Санхүүгийн тогтворжилтын шинжилгээ, дүгнэлт, Хөрөнгө, капиталын ашиглалтын байдлын шинжилгээ, дүгнэлт, Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт, үйлдвэрлэлийн өртөг, зардлын шинжилгээ, дүгнэлт, Оруулсан хөрөнгө, капиталын өгөөжийн шинжилгээ, дүгнэлт, Компанийн зах зээлийн идэвхижилийг тодорхойлж дүгнэлт өгөх, Капиталын зардал ба хөшүүргийн шинжилгээ, дүгнэлт, Мөнгөн гүйлгээний тайланд хийх шинжилгээ сэдвийн хүрээнд тус тус судлана.