Астрофизик

GEOP413 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Орчлон ертөнцийн талаарх астрономийн мэдлэгээ гүнзгийрүүлж, астрофизикийн үзэгдэл, процессуудын талаар суурь ойлголттой болох, Орчлон ертөнцийн бүтэц, тогтоц, түүний хөдөлгөөн, хөгжил, хувьслын талаар орчин үеийн мэдлэгийн үндэстэй танилцуулах

Товч агуулга

( Орчлон ертөнцийн бүтэц, тогтоц, судалгааны аргууд. Хар биеийн цацаргалтын хуулиуд, эрчим, гэрэлтэлт, цацраг зөөлтийн онолын үндэс, Оддын спектр ангилал. Өнгө хэмжилтийн (Колориметрийн) үндэс. Одны абсолют хэмжигдэхүүн ба одны гэрэлтэл. Спектр- гэрэлтэлийн диаграмм. Нарны тухай үндсэн мэдээллүүд. Нарны цацрагийн спектр. Нарны химийн бүтэц. Нарны агаар мандал. Нарны гэрэлт мандал, өнгөт мандал ба титэм. Бижирмэгтэх үзэгдэл ба конвекцийн бүс. Нарны дотоод бүтэц, тогтоц. Ердийн одод. Одны радиус- гэрэлтэл- массын хамаарал. Аварга улаан од, Цагаан одой од, Гол дараалал. Оддын хувьсал, өөрчлөлт: Одны амьдралын цикл ба мөхөл, Оддын тэсрэлт: Нова, Супернова, Элементүүд үүсэх. Оддын хэвлий дэх физик нөхцөл, оддын тогтоц. Хос одод. Хиртэлтийн хос одод. Спектрийн хос одод. Физикийн хувьсах одод. Оддын үүсэл, хөгжлийн асуудлууд. Оддын айн астрономи . Манай галактик. Манай галактикт оршдог биетүүд. Галактик доторх оддын түгэлт. Оддын бөөгнөрөл. Галактикийн эргэлт. Галактикийн төрлүүд, тэдгээрийн тогтоц. Галактик хүртлэх зайг тодорхойлох. Нейтрон одод ба Хар нүх: Материйн онцгой төлвүүд. Космолог: Их тэсрэлтийн онол, Орчлон ертөнцийн ирээдүй