Микробиологийн их практик II

MICR305 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Микробиологийн судалгаа, шинжилгээний арга зүй, техник ажиллагаа, багаж аппаратыг ажиллуулж дадлагажих, микробиологийн судалгааны ажлыг бие даан хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Микроорганизмын физиологи, биохимийн шинжүүдийг тодорхойлох; өсгөвөрлөлтийн параметруудыг тодорхойлох; спиртийн, сүүний, цууны, тосны хүчлийн зэрэг эсэлдэлтийг тодорхойлох зэрэг арга зүйг, техник ажиллагаа, өсгөвөрлөх аргууд, багаж аппараттай ажиллах арга барил олгоно. Мах, өндөг, сүү болон ус, агаарын эрүүл ахуйн микробиологийн шинжилгээ болон Enterobacteriaceae овгийн бактеруудыг ялган дүйх арга зүйг эзэмшинэ. Микроорганизмын протеаза, амилаза, целлюлоза зэрэг ферментийн идэвхийг тодорхойлох аргууд, микроорганизмын бодисын солилцооны бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох, микроорганизмын өсөлт ба үржилд гадаад орчны хүчин зүйлүүд нөлөөлөх үйлчлэлийг тодорхойлох, багажит анализын арга зүйг эзэмшүүлнэ.