Палеоэкологи, таксономи

GPAL304 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эртний амьтан ургамал нь тодорхой нөхцөлд өөрийн гэсэн амьдралын хүрээг үүсгэн тархаж байсан ба эдгээрийг сэргээн судлахад уг хичээлийн зорилго оршино. Чулуужсан амьтан ургамал нь тухайн үедээ хуурай газар, усан орчинд хэрхэн дасан зохицож, улмаар ямар орчинд ямар бүлгийн амьтан, ургамалтай хамтран амьдарч байсан болон амьдарлын орчинг нь сэргээн босгоход уг хичээлийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Тус хичээлийн агуулга нь дараахь зүйлүүдийг судлахад оршино. ЭРТНИЙ ОРЧИН судлал нь эртний ургамал буюу ЕРӨНХИЙ ПАЛЕОНТОЛОГИЙН хичээлийн нэгэн хэсэг мөн. Хичээлийн гол агуулга нь дараахь зүйлд оршино. Үүнд, 1. Палеоэкологийн тухай: судлах зүйл, ерөнхий ойлголт, бусад шинжлэх ухаантай холбогдох, чулуужих үйл явц, эртний орчны сэргээн босголтын тухай судлах. 2. Тафаномийн дүн шинжилгээ хийх: тафаномийн нэр томъёо, тафаномийн ажиглалт, тафаномийн төрлүүд. 3. Экологийн бүлгүүд: тафаномийн хүчин зүйлүүд, мөхсөн ургамал, амьтдын бүлгэмдлүүд, палеоценозийн тухай ойлголт. 4. Амьдралын орчин: орчны температур - хуурай газар ба усан орчинд амьд биетүүд амьдрах нь. 5. Эртний амьтан, ургамлууд өөр хоорондоо харилцан амьдрах: тэдгээрийн олон төрөлт байдал, амьдралын үйл ажиллагааны олон төрөл, биеэ авч явах төрх зэргийг судлах юм.